RIVER WOLF

АН, АЯЛЛЫН ШИЛДЭГ ХЭРЭГСЛИЙН БРЭНД ДЭЛГҮҮР

Ривер вольф ХХК нь 100% Монголын хөрөнгө оруулалттай компани бөгөөд дэлхийн шилдэг аялалын бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нэвтрүүлэхээр зорин ажилладаг. Эрс тэс уур амьсгалтай манай оронд тохирох эдэлгээ удаан, чанар сайн бүтээгдэхүүнийг эрж хайн, хэрэглээндээ туршиж байж хэрэглэгчдэд хүргэдэг нь бидний онцлог. Мөн бид хамгийн сүүлийн үеийн онцгой технологи бүхий нэр хүндтэй аяллын брэнд бүтээгдэхүүнүүдийг албан ёсоор борлуулах эрхийг авснаар өөрийн нэрийн бараа болгож худалдаалах, Монгол орны онцлогт тааруулан нэмэлт функцтэй захиалах боломжийг олж авсан нь маш том дэвшил юм. Ингэснээр өөрийн орны эдийн засгийн нөхцөл байдалд уялдуулан хамгийн боломжит доод үнээр хэрэглэгч та бүхэнд бүтээгдэхүүнээ нийлүүлэх нөхцөл бүрдэж байгааг дуулгахад таатай байна.