Turbo X Lite Bold 240
Turbo Lite Cabin 450
Turbo Veranda 320
Turbo X Lite Bold 210
Turbo Lodge 230
Turbo Defender 240
Turbo Lite Tourist 270
Turbo Lite Hiker 300 Bold
Turbo Lite Explorer 270
Turbo Lite Twin 240
“Нэг майханд халуун ам бүлээрээ” Аялалд гарахад та бэлэн бүү. Мэдээж гэр бүлийнхээ гишүүдийг авч явна биз дээ. Ээж аав, эмээ өвөөгөө ч авч явахаа мартуузай. Учир нь халуун ам бүлээрээ амрах тав тухтай амрах хамгийн том майхныг танд танилцуулж байна. Энэ бол “Turbo lite twin” юм. 10 хүний багтаамжтай, гурван тасалгаатай, зургаан метрийн урт саравчтай, хоёр давхар 250D Ripstop polyester материалтай майхан. Доторх орон зайгаа хувааж, гурван өрөө болгох эсвэл нэг том цэлгэр өрөө болгох боломжтой. Өрөө тус бүрдээ онгойдог цонх болон хөшигтэй. Голдох зочны өрөө нь хоёр талруугаа хаалгатай, хаалгаа дагасан 6 метр саравч нь нарны шууд тусгалаас хайртай гэр бүлийг тань бүрэн хамгаална. Хоёр давхар 250D материалтай учраас холын замд түр амрахдаа дангаар нь барьсан ч тохиромжтой. Учир нь дангаараа байсан ч бороо ус, салхи шуурга танд нөлөөлөхгүй. Аав ээжийн амрах өрөөг тусд нь шийдэж өгсөн онцлогтой. Гайхалтай биш гэж үү. Уужим саруул, угсрахад хялбар. Үүдний орон зайгаа гал тогоо, зочны, унтлагын өрөө болгон ашиглах боломж ч бий. Олон үйлдэлт универсал майхан. “Turbo tent” майхан барих аргад хувьсал хийж чадсан. Ердөө уутнаас гаргаад, тэнийлгээд, гадас хатгаад, татаад л болоо. Учир нь карказ нь их биетэйгээ холбоотой байдаг.
Хүний тоо: 6-10 Материал: 250D, нано технологи Усны хамгаалалт: 3000мм Жин: 26кг Өндөр: 195см Хэмжээ: 590*420*195 Овор хэмжээ: 120*32*31 Шалны зузаан: 500D